Сү.Батболдын Хонг Конг дахь хөрөнгийг битүүмжилжээ
2020/12/11

Хонг Конгийн шүүхээс УИХ-ын гишүүн Сү.Батболдын Хонг Конг дахь өөрийнх нь нэр дээр байдаг эсэхээс үл хамаараад дангаараа эсвэл бусадтай хамтран эзэмшдэг, 30 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг царцаах шийдвэрийг 2020.11.23нд гаргажээ. Үүнд Хон Конгд байх 2 давхар 2 дуплекс орон сууцыг багтаажээ. Нэг орон сууц нь дээврийн давхартайгаа нийлээд 3 давхар юм байна. Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үедээ Эрдэнэт үйлдвэрийн зэсийг баяжмалыг зарах бизнест оролцсон, Оюу толгойн гэрээг байгуулсныхаа төлөө а.вилгал авсан, үүнээс үүдэн улсад нийт 250 орчим сая доллар буюу 700 гаруй тэрбум төгрөгийн хо.хирол учирсан гэж үзээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу толгой компаниуд хамтран Баянзүрх дүүргийн ш.үүхэд өгсөн байна. Улсад у.чруулсан х.охирлыг барагдуулахын тулд эхний ээлжинд Сү.Батболдын Хонг Конг, Нью Йорк, Англи зэрэгт нуусан олон сая долларын үнэтэй хаус байшин зэргийг царцаах, худалдан борлуулах, нэр шилжүүлэх эрхийг хаах шаардлага тулгарсан бололтой. Ингээд ямар ч байсан энэ оны 11р сарын 23-ны өдөр Хонг Конгийн ш.үүх Батболдын өөрийн нэр дээр байдаг эсэхээс үл хамааран, бусадтай хамтран эзэмшдэг байж болох 30 сая долларын өмчийг нь царцаах шийдвэр гаргасан байна. Улстөрийн эрх м.эдлээ а.шиглаж улсын тэргүүлэх салбараас хэрхэн яаж баяжиж болдогийг та бүхэн эндээс харж болно. Сү.Батболдын зөвхөн Хонг Конгод байршуулсан х.ууль бус мөнгө гэх энэхүү 30 сая доллар нь гэр хорооллын 6000 айл тус бүрт 15 сая төгрөгийн дэд бүтэц (боловсон жорлон, халуун усны бойлуур) тавьж хүрэх мөнгө. Сү.Батболдыг олон газар хууль бус мөнгөө байршуулсны ердөө ганц нь та бидний боломжоос юу хулгайлсныг харж болно. Үргэлжлэл бий...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404