Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байна
7 сарын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-тай энэ сарын 5-нд уулзав.

Гадаад харилцааны сайд Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал нь манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Ингэхдээ хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцлов.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан-ын халуун дотно мэндчилгээг уламжилж, цаашид хоёр улсын харилцааг шинэ шатанд гарган, бүх салбарт хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.



Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Талуудын 16, 17 дугаар бага хурлыг Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс тус тус хүлээн авч зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
DR. ADITY129.205.113.154
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар
6 сарын өмнө
DR. ADITY129.205.113.170
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
2 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404