Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,322 чиглэлд 4,038 цагдаагийн алба хаагч ажиллана
9 сарын өмнө

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийв. 

Энэ үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Цагдаагийн байгууллагаас хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийт 1,322 чиглэлд 4,038 алба хаагчийг ажиллуулахаар хүн хүчний тооцоо гаргасан.

Хүүхэд гэрээсээ гараад сургууль, сургуулиа тараад гэр хүртэлх замд тэдний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Мөн сургуульд хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх, эрх зүйн мэдлэг олгох, нөлөөллийн ажлыг зохион байгуулах чиглэлээр “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг ажиллуулж байна. Улсын хэмжээнд 538 сургуульд өсвөрийн сэргийлэгч бүлгэм ажилладаг.

Иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулаад худалдаа, үйлчилгээний газруудаар эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас хулгайлах болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг төлөвлөж байгаа" хэмээн ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404