Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
7 сарын өмнө

ITF буюу олимпын бус таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо боллоо. Тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.

Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан  буюу -72 кг, хувийн түль таван дан, хувийн хатуу биет хугалах төрөлд тус бүр мөнгө, багийн төрлөөр хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн байна.

Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг нь таеквондогийн спортоор 1995 оноос хойш 28 дахь жилдээ хичээллэж байна.

Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404