Муур өөрт нь тусалсан эмэгтэйн гэрт зулзагануудаа дагуулан иржээ
2020/12/08

Канадаас гаралтай Лисианне гэх эмэгтэй зуны нэгэн өдөр гэрийнхээ хашаан дахь цэцэрлэгт байхдаа хар өнгөтэй, хөвсгөр үстэй муурыг олж харжээ. Тэр муур маш их өлсөж эцсэн царайтай харагдсан байна. Ингээд Лисианне мууранд аягатай хоол, ус авчирч өгчээ.

Бүсгүй муурыг Усаги гэж нэрлэжээ. Тэрээр өдөр бүр мууранд хоол бэлддэг болсон ба Усаги ч хоол идэхээр тогтмол ирдэг болсон байна. Лисианне нэг өдөр Усаги муурны гэдэс томорч байгааг анзаарчээ. Лисианне муурыг бүр их халамжлах болж Усаги ч түүнд итгэж нөхөрлөх болжээ. Ингээд муурны төрөх хугацаа болж, гудамжинд зулзагалажээ. Гэсэн хэдий ч Усаги бүсгүйн гэрт ирж хоол идсээр л байсан аж.

Ингээд хэдэн долоо хоног өнгөрсний дараа Усаги зулзагануудаа бүсгүйд танилцуулахаар шийджээ. Улмаар өдөр бүр нэг зулзагаа дагуулж очсоор сүүлдээ зургаан зулзагаа бүгдийг нь дагуулаад ирсэн аж. Усагигийн зулзаганууд бүгд ээжтэйгээ усны дусал шиг ижилхэн байжээ.Лисианне муурыг зургаан зулзагатай нь хамт гэртээ оруулж “Чатонс Орфелинс Монтреал”-ын амьтны асрах бүлэгт дуудлага өгсөн байна.Лисианне эх муурыг авч үлдэхээр шийдсэн ба түүний найз нь нэг зулзагыг нь тэжээхээр болжээ. Үлдсэн зулзагануудыг асрах газрынхан халамжиндаа авсан байна.

Эх сурвалж: thedodo.com, unilad.co.uk

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404