Оны эхний 11 сарын байдлаар 1288 эх амаржжээ
2020/12/08

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 1288 эх амаржиж, 1300 хүүхэд төржээ. 

Тодруулбал, 2020 оны эхний 11 сарын байдлаар 1288 эх амаржиж өнгөрсөн оны мөн үеэс 33 тохиолдлоор өссөн бөгөөд нийт төрөлтийн 92.0 хувь нь мэргэжлийн эмчийн хяналт, тусламжид төрсөн байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 700 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 10 тохиолдлоор нэмэгдсэн ба нийт төрсөн эхийн 59.1 хувийг эзэлж байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Харин 2020 оны эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд 1300 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хүүхдээр буюу 2.4 хувиар өсжээ. Түүнчлэн мөн хугацаанд жирэмсний хяналтад шинээр 1143 эх хамрагдсан байна. Он гарсаар эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гараагүй тухай холбогдох албанаас мэдээллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404