Малын түүхий эдийн үнэ өсчээ
2018/10/19

Хөвсгөл аймагт малын түүхий эдийн үнэ ханш өсчээ. Түүхий эд худалдан авч байгаа иргэд ямааны арьсыг 13000, хонины арьс 2500, үхэр, адууны шир 10000, ноолуур 75000 төгрөгөөр худалдан авч байна. Цаашид ямааны арьс үнэд орж магадгүйг ченжүүд хэлж байв. “Зуны улиралд үнэ ханш нь буурч үнэгүйдэж байсан түүхий эд үнэ өсч байгаад баяртай байна. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгдсэн учраас малын түүхий эдээ тушаагаад хэрэглээний бараа авдаг байсан бол одоо авах боломжгүй болсон нь малчдад  хүнд байна.

Мал,  махны үнэ өндөр байна гэх юм.  Энэ бол худал, малчин бид хямд үнээр л борлуулж байгаа. Харин ченжүүд, худалдаачид дахин дахин нэмснээр иргэд үнэтэй мах авч байна" гэж Бүрэнтогтох сумын малчин Д.Баатар хэлж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404