Бүх ажилтандаа коронавирусийн шинжилгээ хийжээ
2020/11/23

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлж байна.

Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилтанд коронвирусийн илрүүлэг шинжилгээ хийсэн талаар Орхон аймгийн Онцгой комиссын дэргэдэх эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Мөнхцэцэг​ мэдээллээ. Тэрээр "Эрдэнэт үйлдвэрийн нийт 6377 ажилтанд коронавирусийн илрүүлэг шинжилгээг гурван өдрийн турш хийсэн ба хариу бүгд сөрөг гарсан. Мөн түүврийн аргаар 35 цехээс 380 сорьцид шинжилгээ хийхээр ХӨСҮТ-ийн PCR руу явуулсан, хариу маргааш гарна.

Эхний ээлжид вокзал орчим амьдардаг ард иргэд, гол байгууллагуудын албан хаагчдад шинжилгээ хийсний дараа сайн дурын шинжилгээг авна. Мөн халдвартай хүүхдүүдийн ойрын хавьтлын багш нарын шинжилгээг авч дууссан ба хариу мөн сөрөг гарсан" гэлээ.  Орхон аймагт коронавирусийн халдварын нийт 17 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404