Банкны нэгжүүд хэвийн ажиллаж байна
2020/11/13

Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих” шийдвэр гаргаснаар хүн амын төвлөрлийг харгалзан арилжааны банкуудын Улаанбаатар хот дахь салбар, тооцооны төв хөл хорионы дэглэмийг энэ сарын 12-ноос мөрдөж эхэлсэн.Орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд ихэнх банк 09:00-14:00 цагийн хооронд хэвийн ажиллаж байна.

Монголбанк төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байгаагаа мэдээлсэн. Монгол Улсын төлбөр тооцоо нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS), бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404