Баянхонгорт Бэлэн байдлын үзлэг шалгалт хийлээ
2020/11/12

Улсын хэмжээнд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Баянхонгор аймгийн Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд бэлэн байдлын үзлэг шалгалт хийлээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 18.00 цагт дохиог өгч, 19.00 цагт бүх мэргэжлийн анги байгууллагууд, гамшгаас хамгаалах албадууд бэлэн жагссан юм. Ирц, хувцасны жигдрэлт, аранзны бүрдүүлэлт гэсэн гурван шалгуураар бэлэн байдлыг шалгажээ.Шалгалтаар, Цагдаагийн газар, ГХБХБГ, ХХААГ,  Мал эмнэлэг хангалттай дүн авлаа. Харин аймгийн Холбооны газар, "Баянхонгор-Эрчим хүч" ЦТХХК, “Чандмань Баянхонгор” ХК, МХГ, ХХҮГ, ЭМГ, БСГ, Баянхонгор сумын ЗДТГ хангалтгүй дүгнэгдсэн байна. Цаашдаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байнгын бэлэн байдлаа хангахыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан онцлон анхааруулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404