амьдрал бол бэлэг.
2020/11/09
Америкийн алдартай сэтгүүлч Регина Бретт 11 хүүхэдтэй айлын шоовдор охин байсан учир 16 насандаа архинд орж 20 настайдаа охиноо төрүүлж ганцаараа өсгөж байгаад 45 насандаа анхны жинхэнэ дурлалтай учирч сэтгүүлч болж амьралын 45 сургааль гэдэг сургаалиараа дэлхийд нэрд гарчээ. Товчдоо "бүх сайхан зүйл өмнө чинь хүлээж байгаа гэдэгт дандаа итгэж амьдраарай, атаархал бол хий хоосон цагийн гарз, богинохон амьдралд хамгийн хэрэггүй зүйл" гэсэн байна.
Дэлгэрүүлбэл:
1. Амьдрал шудрага бус, гэхдээ сайхан.
2. Хэрвээ эргэлзээд байвал урагшаа ахиад нэг алхаад үз.
3. Амьдралыг үзэн ядалтанд зарцуулахааргүй богинохон.
4. Чамайг өвдсөн үед ажил чинь чамд санаа тавихгүй. Үүнийг чиний найз нар, эцэг эх чинь хийдэг тул энэ харьцаагаа хайрлаж бай.
5. Сар бүр зээлээ төлж бай.
6. Маргаан бүрт ялагч болох албагүй. Зөвшөөр эсвэл үл зөвшөөр.
7. Хэн нэгэнтэй цуг уйл. Энэ нь ганцаар уйлахаас илүү эмчилдэг.
8. Бурханд уурлаж гомдоллож болно. Тэр ойлгоно.
9. Анхны цалингаасаа эхлэн тэтгэвэртээ нөөцлө.
10. Шоколад идэхэд хүрвэл татгалзаад байх нь утагагүй.
11. Өөрийнхөө өнөөдрийг эвдүүлэхгүйн тулд өнгөрсөн бүхэнтэйгээ эвлэр.
12. Хүүхдүүдийнхээ дэргэд уйлахыг өөртөө зөвшөөр.
13. Өөрийн амьдралыг хэн нэгнийхтэй бүү зүйрлэ. Үнэн хэрэгтээ тэд юу туулж давж байгааг чи төсөөлөх ч үгүй байгаа.
14. Хэрвээ харилцаа нууц байх ёстой бол түүнд оролцсоны хэрэггүй.
15. Бүх юм нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж болно. Бүү сандар: Бурхан хэзээ ч нүдээ ирмэдэггүй.
16. Гүнзгий амьсгал ав. Энэ нь ухаан бодлыг тайвшруулдаг.
17. Ашигтай, гоё эсвэл эгдүүтэй гэж хэлэгдэхгүй бүхнээс сал.
18. Чамайг алчихаагүй бүхэн, чамайг хүчирхэг болгодог.
19. Аз жаргалтай хүүхэд настай байх хэзээ ч оройтдоггүй. Гэхдээ хоёрдох хүүхэд нас чинь зөвхөн чамаас л шалтгаална.
20. Энэ амьдралд үнэхээр хайртай, дуртай зүйлийнхээ хойноос дагах мөч ирэхэд “үгүй” гэж хэзээ ч бүү хэл.
21. Лаа асааж бай, орны сайхан хэрэглэл хэрэглэ, гоё дотуур хувцас өмс. Онцгой тохиолдолд гэж юу ч бүү нөөцлө. Тэр онцгой тохиолдол чинь өнөөдөр.
22. Үргэлж нөөцтэй бэлд, дараа нь юу ч болсон яахав.
23. Одоо бусдаас онцгой бай. Хурц улаан хувцас өмсөх гэж хөгшрөхөө хүлээсний хэрэггүй.
24. Сексдэх хамгийн чухал эрхтэн бол тархи.
25. Чиний аз жаргалд чамаас өөр хэн ч хариуцлага үүрэхгүй.
26. Ямар ч гэнэтийн тохиолдлын үед “Таван жилийн дараа энэ ач холбогдолтой юу” хэмээн асууж бай.
27. Үргэлж амьдралыг сонгож бай.
28. Бүгдийг, бүх зүйлд уучил.
29. Чиний тухай бусад юү гэж бодох нь чиний санааг зовоох ёсгүй.
30. Цаг хугацаа бүхнийг эмчлэдэг. Цаг хугацаанд хугацаа олго.
31. Байдал сайн байна уу, муу байна уу гэдэг нь чухал биш, тэр өөрчлөгдөнө.
32. Өөрийгөө ихэд бүү бод. Хэн ч үүнийг хийдэггүй.
33. Гайхамшигт итгэ.
34. Чамайг ямар нэгэн зүйл хийсэн эсвэл хийгээгүйн чинь төлөө биш, Бурхан болохоороо л Бурхан чамайг хайрладаг.
35. Амьдралыг судлаад хэрэггүй. Чи амьдралд ирээд хийж амжихыгаа л хийдэг.
36. Хөгшрөнө гэдэг нь залуугаараа үхэхээс илүү боломж.
37. Чиний хүүхдүүд зөвхөн нэг л ирээдүйтэй.
38. Чи хайр, дурлалыг амсаж мэдэрсэн чинь л эцсийн эцэст учир утгатай.
39. Өдөр бүр гадуур зугаал. Гайхамшиг газар сайгүй болж байдаг.
40. Хэрвээ бид өөрсдийн бүх асуудал бэрхшээлийг овоолоод бусдынхтай жишиж үзвэл, бид өөрийнхийгөө дор нь буцаагаад авах байсан.
41. Атаархал бол цагийг хоосон үрсэн хэрэг. Чамд аль хэдийн хэрэгтэй бүхэн чинь байгаа.
42. Гэхдээ хамгийн сайхан нь өмнө чинь байгаа.
43. Чиний бие ямар байгаа нь чухал биш, босож, хувцаслаад хүмүүстэй уулз.
44. Бусдад боломж олго, зам тавь.
45. Туузаар гоёж боогоогүй ч гэсэн амьдрал бол бэлэг хэмээжээ. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404