Нүүдлийн музей нээлтээ хийлээ
2018/10/17

Нийслэлийн 379 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музей хамтран Халх голын байлдааны 75 жилийн ой цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх соёлын мэдлэг олгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нүүдлийн музейн нээлтийн арга хэмжээг 10 сарын 16-ны өдөр дүүргийн  117 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Монгол цэргийн музейн захирал дэд хурандаа Д.Ганзориг, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль,  117 дугаар сургуулийн захирал, багш, сурагчид оролцлоо.

Тус арга хэмжээ нь Ерөнхий боловсролын сурагчдад Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музейн үзмэрүүдийн эх хувилбарыг дэлгэн үзүүлж эх түүхээ судлах, түүхээрээ бахархан сонирхох сэдлийг төрүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх соёлын мэдлэг олгож буйгаараа онцлог ач холбогдолтой юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404