ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид тодорлоо
2020/11/06

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд, Д.Сүнжид, Х.Мөнхзул нарыг ХЭҮК-ын гишүүнээр томилохыг байнгын хороогоор дэмжсэн юм. Гишүүд ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуун, захиас хэлж байлаа.  

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Та бүхэн нэг хүний эрх зөрчигдөхөд нэг юм байна гээд хаяж болохгүй. Түүний ард олон мянган хүний эрх зөрчигдөж байдаг. Нэг өргөдөл ч мөн ялгаагүй. Зарим нь хүний эрхийн төлөө ажиллахыг эр зориг гээд байна. Тийм биш, зарчимаа л барь. Эзэмшсэн мэргэжил, боловсрол, үзэж харсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд зарчим л хэрэгтэй.Олон хүний горьдлогыг ажил, үйлдлээрээ хариулж өгөөрэй. Хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй нэгэн, эзний шаардлагаар ажлаа хийж болохгүй шүү. Та бүхэнд амжилт хүсье.

Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа бид дэлхийн 130 орноос 110-т орсон. Хэн нэгнээс хамааралтай шүүх байхад хүний эрхийг яаж хамгаалах вэ. Үүнийг засахад та бүхний нөлөө маш их. Шинэ хандлага, горьдлого төрүүлж байгаа та бүхнийг дэмжинэ, нийгэм ч дэмжих байх. Томилогдсон хүмүүсийн зарим нь өсөн дэвжээд явдаг болдог бол зарим нь бууны ноход болох нь бий. Тиймээс олон хүний горьдлогыг ажил, үйлдлээрээ хариулж өгөөрэй. Хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй нэгэн, эзний шаардлагаар ажлаа хийж болохгүй шүү. Та бүхэнд амжилт хүсье" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404