Г.Занданшатар: ҮХНӨ-ийн хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай
2020/11/04

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа.

Энэ жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт багагүй ололт, амжилтуудыг бүтээсэн хэдий ч түүхийн олон шалгуур, сорилтыг даван туулахдаа гарсан алдаа зөрчлийг зөв тодорхойлж, ирээдүй өөд итгэлтэй алхах шинэ загвар тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байгааг уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай байна. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Харин ухаалаг нэгдэл нь урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг гэдгийг санууллаа.  Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулд экспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах,  экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох , ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох, нийгмийн зѳвшилцлийг бий болгох зэрэг асуудлаар ярилцлаа.  Ингээд ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин66.181.188.201
Олон жил дуншсан мөрөөдөл бодит ажил болох нь тодорхой болж байна. Хөгжлийн бодлогоо зөв сонгосон улсууд бүгд инноваци болон үндэсний шилдэг санаануудаа мөнгө болгох ажлыг эн тэргүүнээ хийж эдийн засгаа олон талтай болгосны үр дүнд хөгжсөн байдаг.
2021/02/12
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404