“Эрхээ мэдье” мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багш сурагчдыг хүлээн авч уулзлаа
2020/11/04

 Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Эрхээ мэдье” мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 13-р сургуулийн баг, багш сурагчдыг хүлээн авч уулзлаа. Ардчилсан нийгмийн үнэт зүйл, хувь хүний хөгжлийг дэмжих, зөв сонголтот оролцоот иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүн, багш сурагчдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат дэмжихээ илэрхийлж, тэмцээнд оролцоход шаардагдах зардалыг шийдвэрлэхээр боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохыг ерөөн амжилт хүссэн юм.

       1999-2019 оны хооронд явагдсан Соросын сангийн мэтгэлцээн хөтөлбөрт Орхон аймгийн хүүхдүүд 6 удаа тэргүүн байр, 15 удаа 2, 3 байруудыг эзэлж аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргаж байсан аж. 








 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404