АТГ-аас шалгаж эхэлжээ
2020/11/04

Нийслэлийн нийтийн тээвэрт хийж буй парк шинэчлэл болон сургуудийн автобустай холбоотойгоор хэд хэдэн хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон Моннис групп-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг эх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. 

Хүүхдийн автобусыг нэг бүрийг нь 130 мянган ам.доллараар “Моннис” группийн харьяа “Моннис моторс” ХХК эрхийг нь авч оруулж иржээ. Харин хямд үнэтэй автобусыг өндөр үнээр шахсанд олон нийт дургүйцэж байгаа бөгөөд “Алибаба” гэх мэт худалдааны сайтад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагддаг байна. 

Мөн БНХАУ-аас концессийн гэрээгээ худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөжээ. Энэ мэт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл болон иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу дээрх гурван хүнийг АТГ-аас шалгаж эхэлжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404