Шинэ сургууль ашиглалтанд орлоо
2020/11/04

Бигэр суманд 320 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Аз өрнөх" ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Тус сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 3-нд зохион байгуулж, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат холбогдох албаны төлөөллийн хамтаар оролцов. Мөн үеэр 2016-2020 оны хооронд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж ажилласан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Баярын илгээлт”-ийг сургуулийн захирал П.Алтанхүүд гардуулж, баяр хүргэсэн юм.

Монгол Улсын шатрын анхны Олон Улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит Бигэр сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1939 онд байгуулагджээ.

Шинэ хичээлийн байр ашиглалтад орсноор багш нарын ажиллах орчин сайжирч, сурагч багачууд тав тухтай, тохилог, аюулгүй орчинд суралцах цаашлаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй 100 ортой сургуулийн дотуур байр, спорт заал барьснаар тус сумын хүүхэд багачуудад сурч хүмүүжих цогц орчин бүрдэж буй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404