Түүхий нефтийн үнэ өссөний улмаас шатахууны үнэ өсч байна
2018/10/10

АНУ-ын 48 муж улсын хотуудаас шатахууны дундаж үнээрээ хамгийн өндөрт Лос-Анжелес хот орж байгааг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Калифорни муж улсын “Lundberg” байгууллагын хийсэн судалгаагаар, тус улсын хоёр дахь том хот болох Лос-Анжелест нэг литр шатахууны дундаж үнэ хамгийн өндөр буюу 1 орчим ам.доллар байгаа бол Хьюстон хотод хамгийн хямд буюу 69 цент байна.

Харин үндэсний хэмжээнд сүүлийн хэдэн сарын хугацаанд нэг литр энгийн шатахууны үнэ 2.75 центээр нэмэгджээ. Шатахууны үнэ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь түүхий нефтийн үнэ өсч байгаатай шууд холбоотой гэж тус судалгааны байгууллагын шинжээч хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404