Оюутолгойн гэрээг илүү сайжруулахаар ажиллаж байна
2018/10/10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийсэн. Тэрээр "Шаардлагатай ажлуудыг эрчимжүүлэх даалгавар өгсөн. Батлуулах ёстой хууль тогтоомж, эдийн засгийн үндэс судалгааг МАН-ын бүлгийн хамтарсан гишүүдтэй хамтарч байгуулж, эрчимжүүлэх чиглэлийг гаргалаа.

Оюутолгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд  Оюутолгой, Риотинто групптэй хийж хэрэгжүүллээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын хувьцаа ногдол ашиг, хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд үзүүлж байгаа эдийн засгийн дарамтыг, /жишээ нь зээлийн хүү гэдэг ч юм уу/ бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг зурахаар боллоо. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн нь зээлийн хүү буурсанаар хэрэгжинэ. Монгол Улсын эзэмшиж байгаа 34 хувь хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтийн гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ зээлийн хүүг бууруулж, Оюутолгой компанид Монгол Улсын эзэмшиж байгаа хувь үр өгөөжийг дээшлүүлнэ. 

Мөн Тавантолгой, Оюутолгой дээр цахилгаан станц барих, дотоодын эрчим хүч авах асуудал маргаантай байсан. Жилдээ 150 орчим сая долларын цахилгаан эрчим хүч импортоор авч Оюутолгой компани ашиглаж байна. Иймээс үүнийг дотооддоо авах ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг байсан. Оюутолгой дээр цахилгаан станц барих уу, Тавантолгойд барих уу гэдэг асуудал руу шилжсэн. Үүний үр дүнд бид үндсэндээ цахилгаан станцыг Тавантолгойд барих, Оюутолгойд барих асуудал нь ч нээлттэй. Дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрлээ. Дотоодын эрчим хүчний шугамаар хэрэглээгээ хангах дэвшил ахиц гарлаа. 

Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж, татварын маргаантай асуудал гарсан байсан. Үндсэндээ 35 сая долларын татвар төлүүлэх зарчмын төлбөрийг зарчмын хувьд тохирлоо" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404