Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өндөрлөлөө
2020/10/29

 Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан хуралдлаа.
Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж санал болгох тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.  Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай аймгийн Сонгуулийн хорооны илтгэлийг танилцуулж шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө.

Мөн Орхон аймгийн ИТХ-ын даргыг сонгох болон Засаг даргыг нэр дэвшүүлэн санал болгох тухай асуудлыг хэлэлцэж Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Даргаар Дашзэвэгийн Мөнхбат сонгогдон тамгаа гардан авлаа. Орхон аймгийн ИТХ-ын танхимд улс төрийн биш, төрийн шийдвэр гарч байгаасай, хөгжлийн төлөө цөөнхийн шийдвэрийг хүндэтгэж, олонхийн шийдвэрийг дэмжиж, иргэн бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажиллах болно хэмээн Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ онцоллоо.


      Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж санал болгох тухай асуудлыг хэлэлцэн Төлөөлөгч Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэж Монгол Улсын Ерөнхий Сайдад өргөн барихаар тогтлоо.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404