Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг танилцуулахад бэлэн
2018/10/09

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэн. Тэгвэл ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахад бэлэн болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлт гарсан. Одоо ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэж байна” гэж Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мэдэгджээ.

Хариуд нь Байнгын хорооны дарга Д.Дамба-очир “бэлтгэл ажил бүрэн хангагдсан тохиолдолд уг Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг шуурхай хэлэлцэх боломж нээлттэй” гэдгийг онцолсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404