Америкийн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ
2018/10/09

Энэ оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эздээр АНУ-ын Уилльям Нордхаус, Пол Ромер нар тодорсон талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ. 

Эрдэмтэд "уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?" гэх эдийн засгийн онол боловсруулж, уг нэр хүндтэй шагналыг хүртэхээр болсон гэнэ. Шведийн Вангийн Шинжлэх Ухааны академи "Америк эрдэмтдийн энэхүү сод бүтээл хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг бий болгох, эрсдлээс хамгаалах зэрэг анхдагч асуултуудад хариулахад туслалцаа боллоо" гэж мэдэгджээ.

Нью Йоркийн Их сургуулийн Бизнесийн сургуулийн эрдэмтэн Пол Ромер эдийн засгийн хүчин зүйлс нь компаниудын шинэ санаа, инноваци үйлдвэрлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох “post-neoclassical endogenous growth theory” буюу “Эндогений Өсөлтийн Онол” гэх шинэ онолыг боловсруулжээ. 

Тэрбээр Дэлхийн банкны ахлах эдийн засагчаар ажиллаж байв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404