Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2020/10/14

Орхон аймгийн Уурхайчин соёлын ордны их танхимд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.  Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

       Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 184 иргэний шагналыг гардуулж,  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 20,  “Алтан гадас” одонгоор  79, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 85 иргэн энгэрээ мялаалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404