Бусдын биеийг үнэлүүлж худалдсан эмэгтэйд 12 жилийн ял оноолоо
2018/10/05

Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн шүүх хуралдаан боллоо.

Тодруулбал, яллагдагч С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж 2 буюу түүнээс олон хүнийг байнга тогтвортой бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар С.Мягмарсүрэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404