Тосонцэнгэл сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2020/09/07

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний тохиолдол батлагдсан учир тус сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг энэ сарын 7-11-нийг дуустал зогсоосон талаар МХЕГ-аас мэдээлэв.

 

Сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээр энэ сарын 11-ны 29.59 хүртэл үргэлжлэх бөгөөд худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, ресторан 10.00-18.00 цагт ажиллах юм. Харин архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо. Улмаар сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11 хүртэл хязгаарлалаа. 

 

Тарваган тахлаар халдварласан өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ-ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж, эмнэлгийн хяналтанд оруулаад байна.

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404