ТЕГ гадаад улсын иргэний үйл ажиллагааг шалгажээ
2018/10/02

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах "Голомт" хотхоны С блок байрны үүдэнд ТЕГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж, цэнхэр өнгийн дөрвөн хайрцагтай зүйлийг авч явсан. Ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-аас өглөө.

Тус газраас "ТЕГ нь тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10,11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-ын 10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу саатуулсан.  

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагаа прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404