Цахим гэмт хэргийн арга нарийсч, төлбөрийн карт руу шилжжээ
2018/10/02

Цахим гэмт хэрэгтнүүдийн арга нарийсч үйлчилгээний газарт зөөгчийн дүрд хувирах болжээ. Ресторан, паб, цэнгээний газар, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ, картаар тооцоогоо хийхдээ “Таны пин код хэд вэ” гэхэд хайхралгүй хариулчихдаг хүн цөөнгүй бий. Гэтэл нууц үгийг нь тэмдэглэж аваад картан дахь мөнгийг нь хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гардаг байна. Цахим гэмт хэргийг өсвөр насныхан ихээр үйлдэж байгааг албаны хүн хэлсэн. Гэмт бурууг нь нотлоод, шалгахаар “Миний хэргийг шийдэхэд чиний ухаан хүрэхгүй ээ” хэмээн хэгжүүрхэж суусан нэгэн ч байжээ.

23 настай охин байр түрээслэх нэрээр залилан хийж, иргэдийг хохироосон хэрэг гарсан. Хуулийн байгууллагынхан шалгалтын ажиллагааг явуулж, зургаан удаагийн үйлдэлтэй болохыг нь тогтоожээ. Гэсэн ч анхны удаа юм,  жирэмсэн юм даа гээд “зөөлөн” шийтгээд явуулсан аж. Гэтэл 75 удаагийн үйлдэлтэйгээр буцаад ороод ирсэн тохиолдол гарчээ.

Цахим орчинд иргэд мэдээллээ алдах олон эрсдэлтэй замууд байдаг. Нөгөө талаар үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжтой олон янзын тохиргоонууд ч сошиал платформууд дээр байдаг. Үүнийг хувь хүн өөрөө сайтар эзэмших шаардлагатай. Дэлхийн банк, БСШУСЯ-ны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404