Хойд Солонгос АНУ-ын эрх баригчдад сануулга өгөв
2018/10/02

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагаас  АНУ-ын эрх баригчдад сануулга хүргэжээ. Сануулгад "Хоёр Солонгосын дайны энхийн гэрээ цөмийн зэвсэггүй болно гэсэн үг биш"  гэж мэдээлсэн байна. Гэхдээ олон улсын зүгээс тавигдсан хоригууд цуцлагдсан үед боломжтой талаар дурджээ.

Хойд Солонгосын Засгийн газар Өмнөд Солонгостой харилцаа холбоогоо сайжруулахын тулд бүхий л арга хэмжээг авч байгаа. Харин үүнийг АНУ өөрсдийн тавьсан хоригоор бусниулахыг зорьж байна. Хэрэв тэд цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийг үргэлжлүүлье гэж байвал эхлээд тавьсан хоригуудаа цуцлах хэрэгтэй хэмээн Хойд Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн агентлаг мэдэгджээ.

Энэхүү сануулга нь АНУ-ын эрх баригчдад хандсан болохыг улс төр судлаачид дүгнээд байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпео Хойд Солонгосын нийслэл Пеньян хот руу айлчлахаар төлөвлөж байгаа ба тэрбээр Хойд Солонгосыг бүрэн цөмийн зэвсэггүй болгох  хөтөлбөрийн тухай хэлэлцээг үргэлжлүүлэхээр айлчлах ажээ. Мөн Трамп-Ким нарын хоёр дах уулзалтын талаар төлөвлөх үүрэгтэй юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн НҮБ-ын ерөнхий чуулганаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос бүрэн цөмийн зэвсэггүй болох хүртэл тавигдсан хоригууд үйлчлэх тухай хэлсэн нь үл ойлголцолд хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404