Тагнуулынхан тусгай ажиллагаа явуулав
2018/10/02

 

14.02 минут: Тагнуулын ерөнхий газраас Голомт хотхоны С блокийн барилгад хоёр цаг орчим хугацаанд нэгжлэг хийсний дараа дөрвөн ширхэг  битүүмжилсэн хайрцгийг машинд авч явсан талаар news.mn мэдээлжээ. Их хэмжээний хээл хахуультай холбоотой баривчилгаа явуулах гэж байгаа тухай албан бус эх сурвалж байсан ч тагнуулынхан "Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас өгнө" гэж хэлээд тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад авч,  хамгаалалтын улаан тууз татан гаднаас хүн нэвтрүүлэхгүй байгаа аж. 

...15.00 цагийн орчимд  ТЕГ-аас явуулсан уг ажиллагаа өндөрлөж байгааг албан ёсоор мэдэгдлээ. ТЕГ-ын алба хаагч энэ талаар хэлэхдээ “ТЕГ-аас гадаадын тусгай албатай буюу гадаадын тагнуултай холбоотой ажиллагааг сая явуулж дууслаа. Нотлох баримтуудыг цуглуулж дууслаа. Ингээд манай ажиллагаа өндөрлөж байна” гэсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404