Завхан аймагт илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
2020/07/27

Завхан аймгийн Улиастай суманд  тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн билээ.

 

Тодруулбал, Улиастай сумын иргэн 39 настай Д нь долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодогхийж идсэн гэх өгүүлэмжтэй, халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй байв. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлагдаад байжээ.

 

Өчигдөр тус сэжигтэй  тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан тул аймгийн засаг даргын захирамж цуцлагдаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

 

Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 15:00 цагт нээсэн байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404