Хорт хавдартай тэмцэх арга боловсруулсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртэнэ
2018/10/02

Анагаах ухааны салбарт энэ жил Нобелийн шагналыг хүртэх эрдэмтдийн нэрс тодорчээ. Нобелийн шагналтныг тодруулах зөвлөл хэлэлцээд энэ жилийн шагналаа эрдэмтэн Жеймс П.Эллисон, Тасуку Хонжо нарын  хорт хавдар өвчинтэй тэмцэх чиглэлээр хийсэн эрдмийн ажилд хүртээхээр болсон байна. Эрдэмтэд хорт хавдрын эсийг эсэргүүцэх чадвартай уураг байдгийг илрүүлэн, энэ уургаа хорт хаврын эсрэг эмчилгээний арга боловсруулах зорилгоор олон амжилттай туршилтууд хийсэн юм байна.   

Жеймс П.Эллисон нь мембранд байдаг CTLA-4 дархлааны эсрэг үйлдэл үзүүлж байгааг олж тогтоожээ. Улмаар эсрэг биет ашиглан уг уургийг дарангуйлах аргыг боловсруулсан байна. Тасуку Хонжо нь мөн адил, дархлааны тогтолцоонд сөрөг үйлдэлтэй PD1 хэмээх бас нэгэн уургийг олж тогтоон судалж, дарангуйлах аргыг нээсэн юм байна. Эдгээр эрдэмтдийн нээлтийн ачаар дархлааны хяналтын цэгийг дарангуйлж, улмаар хорт хавдрыг эмчлэх боломжтой болсон юм.   

Нобелийн шагнал гардуулах ёслол энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу шагналыг санаачлагч Альфред Нобелийн нас барсан өдөр Шведийн Стокгольм хотод болно.Шагналын хэмжээ ойролцоогоор сая ам.доллар байдаг бөгөөд Шведийн хаан Карл XVI Густав гардуулж өгөх юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404