Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, аймгийн Сонгуулийн хороог байгууллаа
2020/07/17
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, Хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
           Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Сонгуулийн хороог байгууллаа. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар ажиллана. Тэргүүлэгчдийн хуралдаанаас Сонгуулийн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгалаа.
           Мөн аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журмын дагуу үйл ажиллагаа явуулах, хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 2 сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 1 жилээр тус тус сунгалаа.    
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404