Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөн ТУСЛАХ ЗАМААР явагдаж байна
2020/07/15

Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаагаад байсан. Тэгвэл одоогоор туслах замаар хөдөлгөөн үргэлжилж байна. Үндсэн замын засвар хийгдэж байна.

Сануулахад, борооны улмаас Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг  гурав орчим метр эмтэрсэн. Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд хоёр км орчим зайд зам тус тус сэтэрсэн учраас сэтэрсэн замыг түр хаан засварлах ажлыг хийж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албанаас мэдээлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404