Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаалаа
2020/07/14

Хөвсгөл аймагт хоёр ч чиглэлийн авто зам сэтэрсэн тул түр хаажээ. 

Тодруулбал, Хатгал - Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн, Мөрөн - Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрчээ.

Сэтэрсэн замыг түр хаан засварлах ажлыг хийж байна гэж Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404