Ховд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ
2020/07/06

Ховд аймагт тарваган тахал өвчний тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл аймгийн онцгой комисс өчигдөр /20250.07.05/ хуралдаж, Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг 13.00 цагаас эхлэн нээжээ.

Харин аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Хүн эмнэлэгт хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

ХӨСҮТ-ын мэдээлж буйгаар, Ховд аймгийн хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404