УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ
2018/09/14

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад надад татгалзах зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн бол Хуульзүйн байнгын хорооноос татгалзсан хариу өгсөн юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ. Тэрбээр энэ удаа Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандсан байна. Уг шаардлагад Хуульзүйн байнгын хороог Үндсэн хууль зөрчиж байгааг нь сануулж, хуралдааныг нэн даруй зарлан хуралдахыг шаардсан байна.

 

 

Б.Учрал

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404