Нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ-ын сайтад нээлттэй байршуулна
2020/05/14

Сонгуульд нэр дэвшигчийн ХОМ-ийг нийтэд зарлах хугацааны талаар ташаа мэдээлэл гарч байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Тодруулбал сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд АТГ-ын цахим сайтад хандаж ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаатай.

Улмаар АТГ-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.15-д заасныг үндэслэн 2020.06.02-ны өдөр АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд нэр дэвшигчдийн ХОМ-ийг нээлттэй байршуулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404