Жаргалант сум “Улсын тэргүүний сум”-ын гэрчилгээ, тугаа гардан авлаа
2020/05/12
Орхон аймгийн Жаргалант суманд “Улсын тэргүүний сум” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар оролцон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Д.Бүүвэйбаатар, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий болон Жаргалант сумын анхдагчид, иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Шагнал гардуулах арга хэмжээг нээж Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох үг хэлсэн бол Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, "Улсын тэргүүний сум"-ын гэрчилгээ, тугийг Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарт гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газраас “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан 4 сумыг тус бүр 100 сая төгрөгөөр шагнаж байгаа аж.
Мөн Улсын аварга малчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олонд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр нар шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. 2019 оны Улсын аварга малчинаар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин О.Хишигсүрэн, Д.Байгальдалай, Улсын аварга тариаланчаар “Алтан тошлой”ХХК-ийн тариаланч Г.Насанбат, Улсын аварга тариаланч хамт олноор “Хан угтаал”ХХК-ын хамт олон тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. Аймгийн аварга малчинаар Дулаан-Уул багийн малчин Н.Ганболд, аймгийн аварга тариаланчаар Улаантолгой багийн тариаланч Б.Шижирбаатар, Д.Батхүү нар шалгарч аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий нар шагналыг гардуулан өглөө.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
7 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
7 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
7 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
7 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
7 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
7 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
7 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
7 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
7 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
7 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
7 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
7 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
7 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
7 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
7 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
7 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
7 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
7 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
7 сарын өмнө