Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдлаа
2020/05/09
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай, аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нэршил өөрчлөх тухай, Газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
 
 
 
  
 
       Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн тухай Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Нармандах хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар асуулт асууж, санал хэлсэн. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай асуудлыг хэлэлцээд төсвийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн, хуулийн хугацаанд тайлангаа бүрэн гаргаж ирүүлэхэд анхаарч, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарын хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх, аудитын байгууллагын зөвлөмжийн биелэлтийг хангуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа. Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцээд төсвийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгасан юм.
 
 
 
             Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаанаар нэршил өөрчлөх тухай, газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.  
  
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404