Хотын төв болон бусад гудамж талбайд байрлуулсан 11 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн 20 самбараас зөрчил илэрсэн байна
2020/05/02
 Хотын төв болон гудамж талбайд байрлах сурталчилгааны самбарууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна хэмээн иргэдээс санал ирдэг. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрдэнэт хотын төв болон бусад гудамж талбайд байрлуулсан төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн харъяалал бүхий самбаруудын байршил, өнгө үзэмж, аюулгүй байдал, хэлбэр хийц, агуулгад холбогдох байгууллага, албан тушаалтнаар үнэлгээ дүгнэлт гаргуулж сайжруулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад чиглэл болгосон билээ.
 
 
         Энэхүү үүрэг чиглэлийн дагуу холбогдох албаны хүмүүс Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт байрлах гадна самбарын өнгө үзэмж, аюулгүй байдал, зар сурталчилгаа хуульд нийцэж байгаа эсэх, хулдаасан материалын хэвийн байдал зэрэгт үзлэг хийжээ. Аймгийн хэмжээнд төрийн 13 байгууллагын 50-н самбар,  21-н аж ахуйн нэгжийн 58-н самбар, 3 иргэний 3 самбар, нийт  111 ширхэг самбар байгаагаас 11 аж ахуйн нэгж, иргэний 20 самбараас зөрчил илэрсэн байна. Зөрчил илэрсэн самбарын эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид албан тоот хүргүүлж, гарсан зөрчлийг арилгуулах, өнгө үзэмжгүй хулдаасан материалыг солиулах зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлжээ. Мөн Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 9 байгууллага, аж ахуйн нэгжийн 18 самбарт “Маскаа зүүцгээе” уриалгыг байршуулсан байна.
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404