Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант суманд ажиллаа
2020/05/01
Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, "Эрдэнэт ус ДТС" ОНӨХК-ний захирал Д.Бүүвэйбаатар нар холбогдох мэргэжилтэн, сумын удирдлагуудын хамт Жаргалант сумын “Эко” хорооллын айл өрх, иргэдтэй уулзан санал сэтгэгдлийг сонсож, 2020 оны 06 дугаар сарын 20-н гэхэд тус хорооллын тог цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр боллоо. 
          Жаргалант суманд хүн эмнэлгийн барилгын өргөтгөл, технологийн уур гаргах “Уурын зуух”-ны барилга, ЕБС-ийн дэргэд баригдаж буй дотуур байрны барилга зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва технологийн уур гаргах "Уурын зуух"-ны бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид "Эрдэнэт ус ДТС" ОНӨХК-д шилжих, ажиллах хүчний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн судалгааг гаргаж, 2021 оны төсөвт тусгах талаар чиглэл өглөө.
       Мөн Жаргалант сумын урд болон хойд хорооллын цахилгааны дэд станцуудыг ашиглалтад оруулж айл өрхүүдэд холбох ажлыг яаралтай дуусгах талаар холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
 
 
 
 
 
 
 
 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404