Чилид хортой үүлнээс иргэд хорджээ
2018/08/27

Чилид 100 гаруй хүн хорт хийн шинж тэмдэг бүхий хордлого илэрсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан нь тус орны төв хэсэгт байх Кинтеро болон Пучункава тосгодын орчимд хортой үүл бүрхсэнээс болсон гэж BioBio радио станцын мэдээллээс иш татан РИА Новости мэдээллээ.

Эдгээр тосгодын газар нутагт байгаль орчны онцгой нөхцөл байдалтай холбогдуулан  түгшүүрийн дохио зарласан байна. “Өнөөдөр би Кинтеро болон Пучункавагийн дарга нартай нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн. Хүмүүсийн эрүүл мэндэд хор хүргэсэн хортой хий тархаахгүй байх арга хэмжээг авах болно. Бид өчигдөр нөхцөл байдалд үнэлгээ өгөх боломж олгох 120 мэдрэгч-хэмжих багаж явуулж, өндөр шаардлага тогтоож, буруутанг шийтгэх үүрэг өгсөн”- гэж Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера өөрийн Twitter-т бичжээ.

Энэ асуудлаар хэвлийн хурал дээр тэр, төрийн байгууллагаас тосгодыг бүрхсэн “шар үүл”–ийн эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн талаар мэдэгдсэн.

Тосгодын тэргүүн Вальпариас Хорхе Мартинесийн мэдэгдсэнээр мягмар гаригаас хордлого авсан хүмүүс эмнэлэгт хандаж эхэлсэн бөгөөд тухайн мөчид 133 том хүн, 43 хүүхдэд хордлого илэрсэн учраас Кинтеро болон Пучункавад хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404