“Цэн тогоруу 2018” аялан тоглолт эхэллээ
2018/06/13

"Цэн тогоруу” наадмын шилдэг номерууд зургадугаар сард Дорнод аймгийн бүх сумдаар аялан тоглолт хийхээр замдаа гарчээ. Өнөөдөр дорнод аймгийн хөгжимт драмын театрт тоглох юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын долооны өдөр Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооноос Дорнод аймгийн 14 сумын оюутан залуучуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Цэн тогоруу” урлагийн наадам хоёр дахь жилдээ амжилттай зохион явагдаж өндөрлөсөн. Энэхүү наадамд найман сумын 100 гаруй залуус авьяас чадвараа сорин өрсөлдөж нэгдүгээр байрт Халхгол, хоёрдугаар байрт Дашбалбар, гуравдугаар байрт Чойбалсан сум тус тус шалгарчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404