Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 10 байсныг 5 хувь болгох хэрэгтэй
2020/04/07

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ тухай хэлэхдээ, “Миний бие өнгөрсөн НӨАТ-ыг 10 байсныг 5 хувь болгох саналыг өргөн барьсан. Эцсийн татвар төлөгч нь иргэд байдаг. Дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд НӨАТ төлөгч юм. Энэ НӨАТ-ын 10 хувийн татвар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн, үүргээ биелүүлсэн. Энэ татвар эдийн засагт хүндрэл учраагүй байхад аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Энэ үед НӨАТ-ын 10 хувийн буулгаж 5 хувь болгох нэн шаардлагатай байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого байхгүй болж байсан. ААН-үүд ажилчдаа цомхотгож байна. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Хуульд өөрчлөлт оруулж НӨАТ-ыг бууруулах нэн шаардлагатай” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404