Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан цахимаар хуралдлаа
2020/04/02
   Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан  цахимаар хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн хэмжээнд 2019 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, 2020 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө” батлах тухай, Аймгийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Журам батлах тухай, Зөвшөөрөл олгох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Аймгийн сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын тухай, Алдарт эхийн одонд тодорхойлох тухай гэсэн 8 асуудлыг хэлэлцлээ. 
 
        Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлж аймгийн хэмжээнд 2019 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, 2020 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө” батлах тухай, Аймгийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай болон төлөвлөгөөнд туссан бусад асуудлыг өнөөдрийн Тэргүүлэгчдийн цахим хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404