Тусгаарлагдсан иргэд "Нохойн хоол өглөө" гэж уурлаж, хоорондоо зодолдож байна.
2020/03/31

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлах байранд 2310 иргэн ажиглалтад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн үргэлжлүүлэн ажиглалтад аваад байгаа. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй байна.

 

Тусгаарлагдсан иргэдээс гомдол, санал хүсэлт ирж байна. Агуулгын хувьд хоол амтгүй, өрөө жижигхэн, өрөөндөө дасгал хиймээр байна зэрэг шаардлагыг тавьж байгаа. Эмчийн өөдөөс вариантай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, "Нохойн хоол өглөө" гэж уурлаж, хоорондоо зодолдож байна. Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр байхгүй. Эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, Энхийг сахиулах үйлсэд эх орныхоо багийг ахлан явж байсан хүмүүс. Тиймээс иргэд авираа татах хэрэгтэй байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404