Украинд халдвар тараасан эмэгтэй өвдөг сөхрөн уучлал гуйжээ
2020/03/30

Украины Черновицк мужийн Коленковцы тосгоны нэгэн эмэгтэй тосгоныхондоо хандан видео бичлэг хийж, коронавирусний халдвар тараасандаа уучлал гуйжээ.

"Обозреватель" сэтгүүлд бичсэнээр тэр эмэгтэй Италид аялж ирээд өөрийгөө тусгаарлаагүй байна. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жагсаал цуглаанд хүртэл оролцож байжээ. Үүний балгаар түүний хүүхэд, ач зээ нараас гадна тус тосгоны 14 хүн коронавирусний халдвар авсан байна.

Тэр эмэгтэй "Та нар манай гэрийг шатааж, хүүхэд, ач нарыг минь ална гэж заналхийлж байгааг сонслоо. Би өнөөдөр эдгэрээд буцаж ирлээ. Хүүхдүүд минь ч эдгэрсэн. Тэднийг битгий алаач. Хүсвэл намайг ал. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Би уучлал гуйж байна. Дахиж хэзээ ч Итали явахгүй” гэж өвдөг сөхрөн уйлж байлаа.

Тосгоны хүмүүсийн хэлснээр эмэгтэйн гэр бүлийнхэн гадагш гарч чадахгүй, гэртээ сууж байгаа гэнэ. Мөн хоол хүнс нь дуусаж байгаа аж.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404