АН-ын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж байна
2020/03/30

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.03.30/ өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж байна. Өргөтгөсөн хуралдаанаар коронавирүсийн тархалтын үеэрх улс орны эдийн засгийн байдал, түүнийг давж гарах арга замын талаарх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

АН-ын зөвлөлийн гишүүд БНХАУ-ын эдийн засгийн байдал хүндэрч, өсөлтгүй гарах хандлагатай байгаа тул дагаад дотоодын зах зээл суларна гэсэн нийтлэг байр суурийг илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулан, эрх баригч намыг урт хугацааны эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404