ХҮН намын дарга Б.Найдалаа: У.Хүрэлсүх Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2020/03/27

ХҮН-ын хамтарсан "Зөв хүн электорат" эвслээс хэвлэлийн бага хурал хийлээ. ХҮН намын дарга Б.Найдалаа:

 -Ерөнхийлөгчийн гаргасан уриалгатай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна. Энэ оны төсөвт тодотгол хийх Ерөнхийлөгчийн санаалчлагыг дэмжиж байна. Төсөвт тодотгол хийх талаар бид өмнө нь саналаа Засгийн газарт хүргүүлсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна.

Сонгуулийг хойшлуулах санал боломжгүй. Төсөвт хэмнэхийн тулд сонгуулийг хойшлуулж болохгүй. УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь хийхийг шаардаж байна. Ингэхдээ олон хүн бужигнуулахгүйгээр цахимаа ашиглан хийх хэрэгтэй хэмээв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404