МАН-ын бага хурлын гишүүд 38 байршлаас цахимаар хуралдана
2020/03/23

МАН-ын бага хурал өнөөдөр 11:00 цаг хуралдана. Хуралдаан  цахимаар явагдах юм. МАН-ын бага хурлын 369 гишүүн 21 аймгийн 38 байршилд цахимаар хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна.  Бага хурлын эхэнд мөн цахимаар хурал даргалагчаа сонгож, дүрмээ баталснаар хурлаа эхлүүлэх аж. 

 

МАН-ын бага хурал цахимаар явагдана

 

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд онлайнаар хуралдана.  УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх хуулийн заалттай.  Энэ дагуу улс төрийн намууд хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлахаар завгүй ажиллаж байна.  

 МАН мөрийн хөтөлбөртөө орон нутагт малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, тэтгэврийн реформ хийх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг тусгахаар зорьж байгаа гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404